ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"ХУУЛЬЧ АЖИЛЛАГАА" АЯНЫ ХҮРЭЭНД ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-21

Цагдаагийн ерөнхий газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын хэмжээнд  “Өнгө нэмцгээе-2020” нөлөөлийн аяныг зохион байгуулж байна.

Энэ аяны хүрээнд Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, алба хаагчдын хууль хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Хуульч ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Бага хуралд Мөрдөн байцаах алба болон Прокурорын байгууллага, Дотоод хэргийн их  сургуулийн удирдлагууд оролцсон юм.

Шилдэг илтгэл шалгаруулах хурлыг Мөрдөн байцаах албаны хурлын танхимд цахим хэлбэрээр зохион байгуулж, тэргүүн байранд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ууганбаяр,  дэд байранд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Алтанчимэг,  гутгаар байранд Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Батгэрэл нар шалгарлаа.

Энэ үеэр шилдэг 10 илтгэлээр шалгарсан алба хаагчдад батламж үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна.

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимээс эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлсэн  42 илтгэлээс 8 заалт бүхий зөвлөмж боловсруулан мөрдөгч нарт хүргүүлллээ. Эдгээр илтгэлүүдээр эмхтгэл гаргахаар бэлтгэж байгаа талаар Мөрдөн байцаах албанаас мэдээллээ.