ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүчтэй мөндөр орсны улмаас долоон үхэр хорогджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-30

Өвөрхангай аймгийн Уянга сумын Шуранга багийн “Ар-Оньс” гэдэг газар зургаадугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагийн орчим хүчтэй мөндөр орсны улмаас уруйн үер болж, малчин У-ын 7 үхэр урссан байна.

Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн дөрийн 20:05 цагт очиж, хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Давгасүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.