ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөл хориог ирэх сарын 15-ны өдөр хүртэл сунгалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-30

Улсын онцгой комиссын хуралдаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд тогтоосон хөл хориог долдугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгалаа. Манай улс зургадугаар сард тусгай үүргийн онгоцоор 2000 гаруй иргэнээ авчирсан бол ирэх сард 3000 гаруй  шаардлага хангасан хүнийг авчрах шийдвэр гаргасан байна. 

Халдвар хамгааллын ажлыг  хийж гүйцэтгэсэн тохиолдолд зарим үйлчилгээний газруудыг нээх аж. Тухайлбал, кино театр, караоке,  шашны байгууллагын үйл ажиллагааг  дүрэм журмаа баримталсны үндсэнд үе шаттай нээхээр болжээ. Харин PC тоглоомын газрууд болон диско баруудыг нээхгүй юм байна.  Энэ талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг хэлэхдээ,  "Өнөөдөр Улсын онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долдугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа.  Хязгаарлалтад орсон үйлчилгээний байгуулагуудыг шат дараатай нээхийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо. Үүний дагуу нийслэлийн Онцгой комисс одоо хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргана.  Дотооддоо халдвар тархаахгүйн тулд урьдчилан сэргийлэх, анхаарал сэрэмжээ алдагдуулахгүйгээр хилийн чанадад байгаа иргэдээ татсаар байх болно” гэлээ.

Мөн Улсын их баяр наадмаар орон нутгийн зам хаана гэсэн ташаа мэдээлэл иргэдийн дунд гарсан. Тэгвэл  энэ асуудлыг үгүйсгэлээ. Өөрөөр хэлбэл,  баярын өдрүүдэд зам хаагдахгүй,  тээврийн хэрэгсэл хэвийн зорчих аж.