Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагчид автомашин ариутгалын төхөөрөмжийг хийж, Мал эмнэлгийн газарт хүлээлгэн өгчээ.
Төхөөрөмжийг хийх төсвийг Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн сангаас шийдвэрлэж өгсөн байна.
Ариутгалын төхөөрөмж нь мал, амьтны гоц халдварт өвчин, дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашиныг хоёр хажуу тал, дээд, доод талаас мананцар үүсгэж, шүршиж ариутгахаар бүтээгдсэн ба таван хэсэг болгон зөөвөрлөн, тээвэрлэж байрлуулах зориулалттай аж.