ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл нууранд бохироо насосоор урсган асгаж байжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-08-25

Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны албан хаагчид энэ сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Хөвсгөл далай орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, амралтын газруудын үйл ажиллагааг шалгажээ.

Энэ үеэр бохир усаа насосоор татан урсгаж, Хөвсгөл нуурыг бохирдуулж байсан хоёр амралтын газрын зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал, Хатгал тосгонд буюу нуурын баруун эрэгт үйл ажиллагаа явуулдаг “Далай ээж-1, 2” амралтын газрууд нь бохир усаа Хөвсгөл нуур руу насосоор татан урсгаж байсныг илрүүлсэн аж.

Уг хэрэгт зохих арга хэмжээг авч үйл ажиллагааг нь зогсоосон бөгөөд холбогдох байгууллага болон хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар болжээ. Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа нь цаашдаа энэ мэт хууль бус үйлдэлтэй тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна.