ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“ЭХИЙН АЛДАР” ОДОНГИЙН ТЭТГЭМЖЭЭ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар одон”-г дөрөв болон зургаагаас дээш хүүхэд төрүүлсэн эхэд олгодог.

Тэгвэл ээжүүд банкинд дураалал үүсгэхгүйгээр “Эхийн алдар” одонтой ээж нийгмийн халамжийн нэгдсэн систем болох www.ehalamj.mn -д цахимаар хүсэлтээ илгээж дансаа бүртгүүлээд одонгийн тэтгэмжээ шууд дансандаа авах боломжтой болжээ.

"Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой ээжид 200 мянган төгрөг, "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонтой бол 100 мянган төгрөгийг жил бүр олгодог билээ. Тус тэтгэмжийг 2019 онд 223.3 мянга, 2020 онд 217.6 мянган эхэд олгосон байна.