ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр Даланзадгад сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-20

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт салхины хүч эрс нэмэгдэж ѳндѳр эрсдэлтэй байгаа аж. Тиймээс сумын хэмжээнд ѳнѳѳдрийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэрийг орон нутгийн онцгой комиссоос гаргасан байна. Үүний дагуу ЕБС-ийн үдээс хойших ээлжүүд хичээллэхгүй бөгөөд хүүхдүүдийг багш нар зѳвхѳн эцэг эхчүүдэд хүлээлгэж ѳгч байгаа ажээ.

Мөн иргэдийг хол ойр явахгүй байхыг, аян замд явж байгаа малчдыг болгоомжтой сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн Цогт-овоо, Булган, Гурвантэс, Манлай, Мандал-овоо, Ноён, Хүрмэн, Цогтцэций сумдад салхи 16-18 м/с хүчтэй салхи болон шороон шуургатай байна. Даланзадгадад салхи 13 м/с байна 11:00 цагаас хойш салхины хүч нэмэгдэж аюулын түвшинд хүрэх төлөвтэй байна гэж холбогдох албаныхан мэдээллээ.