Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжин орж ирсэн, Казахстан улсын хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоор орж ирсэн, Казахстан улсын хоёр иргэнээс коронавирус илэрсэн байж, болзошгүй гэх мэдээлэл өгчигдөр гарсан билээ. Тэднийг тусгаарлаж, мэргэжлийн байгууллагууд шинжилгээ хийсэн бөгөөд сөрөг хариу гарсан гэдгийг өнөөдөр тус аймгийн МХЕГ-аас мэдээллээ.