Хөвсгөл аймгийн Жаргалант сум хоёрдугаар багийн нутаг Хуурай ам хэмээх газар аймгийн төвөөс урагш 6 км-т шороон замд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин онхолдож, 26 настай эрэгтэй жолоочийн амь нас хохирсон зам тээврийн осол арваннэгдүгээр сарын 5-ны 18.32 цагийн орчим болжээ.
Иргэд орон нутгийн замд хурд хэтрүүлэх, ядарсан, нойр дутуу болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй үед зам тээврийн осол хамгийн их гардаг. Мөн авто ослын тоо амралтын өдөр хамгийн олон бүртгэгдэж байна.
Иймд жолооч та жолооч та хөдөлгөөнд оролцохдоо:
Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй
Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.