35 удаагийн үйлдлээр бусдын 150 гаруй тооны малыг хулгайлан зарсан этгээдүүдийг энэ сарын 6-ны өдөр дайчлан баривчилжээ.
"Мал-Мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Эрүүгийн цагдаагийн алба, Төв аймаг дахь цагдаагийн газар, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид дээрх этгээдүүдийг баривчилсан байна.
Дээрх этгээдүүд 2020 оны долдугаар сараас 11-р сар хүртэл Төв болон Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс бусдын 100 гаруй тооны бод, 46 тооны бог малыг хулгайлан зарж борлуулжээ.
Өмнө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан 1 бүлэг “А”, “Х”, “Э”, “Ж” нарын 8 этгээдэд холбогдох хэрэгт Төв аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.