Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Увс аймгийн хэмжээнд 2020 оны 11-р сарын 14-нийг хүртэл сургууль цэцэрлэг, коллеж, Их дээд сургууль, олон нийтийг хамарсан бүх төрлийн үйл ажиллагаа, сургалт семинар, хурал зөвлөгөөн болон барааны зах, бар, караоке, PC тоглоомын газруудыг түр хугацаанд хаах шийдвэрийг гаргалаа. Шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна.
Учир нь коронавирус илэрсэн иргэд Увс аймгийн Тэс сумын залуу дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн тоглолт үзсэн бөгөөд энэхүү тоглолтыг үзсэн Увсын Тэс сумын иргэд орон нутаг руугаа буцсан байж магадгүй учраас тандалт хийх юм байна.