Орхон аймагт өнгөрсөн шөнө /2020.11.13/ гурван иргэнийг тусгаарлалтанд авчээ. Тус аймгийн Онцгой байдлын комиссоос мэдээлснээр гурван иргэний хоёр нь ОХУ-аас орж ирсэн монгол иргэд бол нэг нь "Энхсаран” сувиллын тусгаарлалтаас гарсан иргэн аж. Энэ талаар Орхон аймгийн онцгой байдлын газрын дарга О.Ганбаатар хэлэхдээ, "Энэ гурван иргэнээс өнөөдөр сорьц авна. Тоглолт үзсэн иргэдийн мэдээлэлд судалгаа тандалт хийж байгаа. Анх 83 иргэн Улаанбаатар хот руу арваннэгдүгээр сарын 6, 7-нд яваад ирсэн гэж байсан бол өчигдрийн байдлаар 140-өөд иргэн болсон.
Харин "Энхсаран" сувилалд тусгаарлалтад байсан иргэний тухайд Орхон аймаг руу орж ирж байхад нь мэргэжлийн байгууллагуудын мэдээлийн дагуу олж тогтоосон байна. Улмаар Булган аймгийн Орхон сум руу гардаг постноос цагдаагийн хамгаалалттай авчирсан бөгөөд биеийн байдал хэвийн гэсэн юм.