Сэлэнгэ аймагт үүссэн шинэ голомтын нэгдүгээр хавьтагч болох Дарханы Оргил худалдааны төвд үйлчлүүлсэн хүүхдүүд, үйлчилгээний ажилчид, эцэг эх, хүсэлт гаргасан нийт 139 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Өнгөрсөн шөнө ОБГ, ЦГ, ЭМГ хамтран таксины жолооч, худалдааны төвийн худалдагч 28 хүнийг олж тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ажиллажээ. Хариу удахгүй гарах болно. Иргэд та бүхэн тухайн цаг хугацаа, орон зайд байсан болон шинж тэмдэг илэрсэн төдий байвал ЭМГ-т яаралтай хандаж шинжилгээ өгөхийг хүсье. Түүнчлэн Онцгой Комисст ажиллаж байгаа ажилтан албан хаагч, сэтгүүлч 42 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийж хариу сөрөг гарсан болохыг мэдэгдэе.