ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халдвартай байсан 51 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2021-01-22

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагт 15546 хүнээс шинжилгээ авахад 8 хүнээс коронавирусын халдвар илэрлээ.  Тэдгээрээс нэг нь ХӨСҮТ-ийн эмч,  бусад нь батлагдсан тохиолдлуудын хавьтал аж. Харин  бусад аймгуудад халдвар  илрээгүй бол сүүлийн 24 цагт 51 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.  Одоогоор хамгийн идэвхтэй голомт нь Баянгол дүүргийн орчимд байна.