МАН сонгуулийг хар машинаар луйвардсан гэдгийг илчилсэн иргэн Г.Ган-Очирыг цагдаагаас эрэн сурвалжилж баривчилсан ч түүний гэм бурууг тогтоож чадаагүй байгаа билээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Иргэн Г .Ган-Очир маш ноцтой мэдээлэл хийсэн. Тэр мэдээллийнх нь дагуу түүнээс мэдүүлэг авах ёстой. Түүнийг талаар худал мэдээлэл тараасан хэргээр хэрэг үүсгэн шалгах ёстой" хэмээн хэвлэлд ярилцлага өгөх үедээ мэдээллэж байсан билээ.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд ор сураггүй алга болсон хэмээн эрэн сурвалжилж байсан иргэн Г.Ган-Очир өнөөдөр 11.00 цагаас МN мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж хууль хүчний байгууллагын хууль бус үйлдлийг дахин илчлэхээ мэдэгдсэн. Гэвч түүнийг өнөө өглөө байгаа газраас нь цагдаа баривчилж Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс рүү авч явжээ.