ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЕГ: Цахим гэмт хэргийн улмаас 97 тэрбум төгрөг Монгол Улсаас гарсан

O.Admin
2021-09-08

2020 оны Ятгах тусам нягтал” арга хэмжээний үр дүнд залилах гэмт хэргийг 9.9 хувь хүртэл бууруулж чадсан тодорхой үр дүн гарчээ. Энэ талаар өнөөдөр /09.08/ ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын албан эх сурвалж ярихдаа “Ковидын нөхцөл байдлаас үүдэн албан байгууллага болон ард иргэдийн ажил төрөл цахимд шилжсэнтэй холбоотой цахим гэмт хэргийн тоо өссөн. Залилангийн гэмт хэргийн гол хор уршиг нь мөнгөний урсгал гадаад улс руу гарчихдаг. Нэгэнт мөнгөө гадагшаа алдсан бол үүнийг буцааж авах ямар ч боломжгүй. Үүнд байнгын сэрэмжлүүлж, сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байх нь л ЦЕГ-ын гол ажил юм. Гол нь ард иргэд өөрсдөө сэрэмж, болгоомжтой байж аливаад хянуур байх нь чухал” хэмээлээ.

Цахим гэмт хэргийн хохирогч болох хамгийн түгээмэл алдаа нь сошиал хаягийн хайхрамжгүй хэрэглээ байдаг бөгөөд сонирхол татсан, эх сурвалж тодорхойгүй линк, спам руу дарж ороход цахим хаягийнхаа нууц үгийг алдах эрсдэл маш өндөр байдаг аж.

Тодруулбал, 2017-2021 оны байдлаар зөвхөн пирамид тогтолцооны аргаар үйлдэгдэж буй гэмт хэргийн хохирлыг тооцож үзэхэд 27.4 тэрбум орчим төгрөгийн урсгал гадагш чиглэсэн бөгөөд энэ мөнгийг эргүүлж олж авах ямар ч боломжгүй хэмээлээ.

Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэгт оноогдох ял шийтгэл нь учруулсан хохирлынхоо хэмжээнээс хамаараад 2-8 жилээр хорих ялаар шийддэг байна.

Т.Бямбажаргал