“УБТЗ” ХНН-т хариуцлагагүйн зуд нүүрлэжээ. Өнөөдөр өглөө 10:00 цагийн үед Замын–Үүд өртөөнд Төмөр замын холбогч олон улсын галт тэргэнд дайруулж, нас баржээ. Одоогоос сарын өмнө УБТЗ-д ийм асуудал гарч байсан. Гэвч "үйлдвэрийн осол" гэсэн шалтгаанаар хэргийг хааж байсан талаар эх сурвалж хэлж байсан юм.
Энэ талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагаас тодруулж, асуух гэсэн боловч утсаа авсангүй. Харин хэвлэлийг төлөөлөгчөөс нь тодруулахад, “Ээлжийн амралт дуусаагүй. Ажилдаа ороогүй байна” гэсэн тайлбар өглөө. Мөн Замын-Үүдийн Цагдаагийн хэлтэстэй холбогдоход “Манайд ямар ч мэдээлэл алга. Ээлжийн амралт дуусаад өнөөдөр ажилдаа орлоо. Тэгээд ч утсаар мэдээлэл өгөхгүй. Ирж уулзах ёстой" гэсэн тайлбарыг хэлсэн юм.