АНУ-ын Теннесси мужийн Нэшвилл хотод зэвсэгт этгээд халдсан хэрэг өчигдөр гарсан билээ. Хэргийн улмаас зургаан хүн амиа алдсан юм. Уг хэрэгтэй холбогдуулан АНУ-ын жүжигчин Мелисса Жоан Харт Нэшвилл хотын сургуульд гарсан халдлагын дараа хүүхдүүдийг зугтахад тусалсан хэмээн мэдэгджээ.
Тэрбээр өөрийн инстаграмм хуудсандаа байршуулсан бичлэгийнхээ үеэр миний хүүхдүүд халдлага гарсан сургуулийн ойролцоо сургуульд явдаг. Даваа гарагийн өглөө буун дуу гарах үед нөхөртэйгээ хамт хүүхдийнхээ сургуульд чуулганд оролцохоор явж байсан. Дараа нь халдлага болсон сургуулийн сурагчид зугтаж эхлэхэд тэднийг гэр бүлтэй нь уулзуулахад, хурдны замаар цэцэрлэгийн хүүхдүүдийг гарахад тусалсан. Хүүхдүүд мод руу авирч, сургууль дээрх буудалцаанаас зугтахыг хичээж байсан” хэмээн ярьжээ.
Энэ нь түүний олон нийтийн газарт гал нээсэн хэрэгтэй таарсан хоёр дахь тохиолдол аж. Өмнө нь тэрбээр Коннектикут мужид амьдардаг байсан бөгөөд хүүхдүүд нь 2012 онд зэвсэгт этгээд халдаж, 20 хүүхдийн амийг хөнөөсөн Сэнди Хук бага сургуулийн ойролцоох сургуульд сурдаг байжээ.
Буудлагын улмаас зургаан хүн амиа алдсаны гурав нь хүүхэд байжээ. Ами алдсан насанд хүрэгчид нь тухайн сургуулийн ажилчид байсан аж. Гэмт хэрэгтнийг тус сургуулийн оюутан байсан 28 настай Одри Хэйл болохыг цагдаа нар тогтоосон байна.
Эх сурвалж:BBC
Н.Батзаяа