Улсын хэмжээнд тавдугаар сарын 4-ний өдрийн байдлаар нийт 119,460 тн шатахууны нөөцтэй байгаагаас
- А-80 авто бензин 4.508 тн буюу 27 хоногийн,
- АИ-92 авто бензин 38.107 тн буюу 30 хоногийн,
- АИ-95 авто бензин 3940 тн буюу 30 хоногийн,
- ДТ 69.062 тн буюу 28 хоногийн,
- Онгоцны түлшний 28 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65.558 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 авто бензин 602 тн, АИ-92 авто бензин 21,383 тн буюу 23 хоногийн, АИ-95 авто бензин 2,585 тн буюу 35 хоногийн, ДТ 37.994 тн буюу 35 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 730.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 авто бензин 7.5 мян.тн, АИ-92 авто бензин 214.9 мян.тн, АИ-95/98 авто бензин 6.1 мян.тн, ДТ 414.1 мян.тн, онгоцны түлш 14.8 мян.тн, Жет А-1 14 мян.тн, бусад 56.1 мян.тн байна.