Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Алтай Таванбогд уулын үндсэн отгийн ойр орчимд үүсээд байсан хур хогийг Монголын Уулчдын үндэсний холбоо болон Онцгой Байдлын ерөнхий газартай хамтран цэвэрлэжээ. Алтай Таванбогд ууланд хийсэн авиралт болон аврах ажиллагааны сургалтын дараа нэгдсэн байдлаар Баян-Өлгийн аймгийн Онцгой Байдлын Газар, Цэнгэл сумын ЗДТГ, Монголын Уулчдын Үндэсний Холбоо хамтран ачиж цэвэрлэсэн юм байна.
Алтай Таванбогд уулын үндсэн отог дээрх хогны менежментийн асуудлаар цаашид Монголын Уулчдын Үндэсний Холбоо нь Байгаль Орчин, Аялал жуулчлалын яам, Тусгай Хамгаалалттай Газар нутгийн захиргаатай хамтран хэрхэн шийдэх тал дээр харилцан санал солилцож байгаа ажээ. Энэхүү уулзалт, ярилцлагуудын дараа тодорхой шийдэл гарах юм байна.