ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зүрхний даралт ихсэх өвчний эмчилгээний 85 хувийг хөнгөлнө

O.Admin
2023-06-05

Зүрхний даралт ихсэх өвчний хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний даралт ихсэх өвчний хэвтүүлэх эмчлэх эмийн эмчилгээг 439 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэ оны эхний 4 сарын байдлаар зүрхний даралт ихсэх өвчнөөр хэвтэн эмчлүүлсэн 5075 иргэнд ЭМД-ын сангаас нийт 2.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.