Цагдаагийн байгууллагад өчигдөр “Хүүхдээ шатаах гэж байна. Хүүхэд нүцгэн түлэгдсэн байдалтай уйлаад, хувцас нь шатсан байдалтай. Хажууд нь дөрвөн хүүхэд хамт байна” гэх дуудлага иржээ. Тэгвэл хэргийн мөрөөр шалгахад “Өсвөр насны дөрвөн хүүхэд бүлэглэн 16 настай хүүхдийг толгой, нүүр гар руу үсний лак, гар ариутгагч ашиглан шатаасан хэрэг гарчээ. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж. Мөн хэргийн газар дээр хэрэг үйлдвэр гэх хүүхдүүдийг эрэн хайж байгаа юм байна.