“Ард санхүүгийн нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч “Хас”-ын гэх автортай Ч.Ганхуягийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ч.Ганхуяг нь хэдэн сарын өмнө олон нийтийн газарт танхайрч, эмэгтэй хүний биед халдсан аж. Улмаар хохирогч эмэгтэй Н хуулийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, прокурорт шилжүүлээд байгаа юм байна.
Тэгвэл Ч.Ганхуяг уг мэдээллийг эрс үгүйсгэж буй бөгөөд хэвлэлд тайлбар өгөхдөө эмэгтэйг зодоогүй, харин ч согтуу эмэгтэйчүүд түүний биед халдаж, хувцсыг нь урж танхайрсан хэмээжээ.