ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гахайн зүрхтэй хоёр дахь хүн нас баржээ

O.Admin
2023-11-02

Гахайн зүрх шилжүүлэн суулгуулсан дэлхийн хоёр дахь өвчтөн эрүүл мэнд нь илт сайжирч байсан ч, удалгүй нас баржээ.

Зүрхний эдгэршгүй өвчтэй байсан уг эрэгтэй есдүгээр сарын 14-нд зүрхний архаг дутагдал нь эцсийн шатандаа орж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд мэс засалд орохын өмнөхөн зүрх нь зогсож, сэхээн амьдруулах эмчилгээ хийлгэсэн байна.

Түүний биеийн байдал маш хүнд байсан тул "зүрх шилжүүлэн суулгах уламжлалт мэс заслыг хийх боломжгүй" байсан аж. Тиймээс генийг нь өөрчилсөн гахайн зүрх шилжүүлэн суулгаад байжээ. Генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн зүрх шилжүүлэн суулгасан анхны хүн мэс заслаас хойш хоёр сар хэвийн амьдарсан байдаг.