ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний системээс энэ сарын 11, 12, 13-ны өдрүүдэд засвар үйлчилгээ хийхээр болжээ. Тиймээс баруун гурван аймаг буюу Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад цахилгааны хязгаарлалт хийхээр болсон аж.
Ингэхдээ өглөөний 06:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын иргэд, аж ахуйн нэгжүүдэд цахилгааны хязгаарлалт хийх аж.
Харин дээрх гурван хоногийн хугацаанд төрийн байгууллагуудын цахилгааныг Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станцаас түгээхээр зохицуулалт хийгээд байгаа юм байна.