ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Сайханбаяр: Хуульд оюутан цэргийн албанаас чөлөөлнө гэх заалт байхгүй

O.Admin
2023-11-15

Зэвсэгт хүчний 326 дугаар  ангид алба хааж байсан 21 настай цэрэг энэ сарын 13-ны өглөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Анги байгууллага, цэргийн алба хаагчдын харилцааны зөрчилтэй холбоотой гэмт хэргийн шинж чанартай асуудал гарвал бүх шатны албан тушаалтан би өөрөө хүртэл хариуцлага хүлээхэд бэлэн байна. Ямар шалтгааны улмаас гэдгийг л тогтоох хэрэгтэй. Цэргийн анги салбар дээр дэглэлт, яргалалт байхгүй. Энэ бол гүтгэлэг. Ард түмний толгойг эргүүлсэн, ард иргэдийг хагалан бутаргах гэсэн санаатай зүйл яваад байна гэж би үзэж байна. Хуулиар оюутан цэргийн албанаас чөлөөлөгдөнө гэсэн заалт байхгүй.

Цэрэг татлагын протоколыг бид үзсэн. Өнөөдөр цэргийн албанд татагдсан залуучуудын 21 хувь оюутан байна. Зэвсэгт хүчний анги салбаруудад олон жилийн элэгдэлд орсон. Тухайн ангийн хувьд цонх хагарсан цуурсан асуудал байна лээ. Тэр бол анги хариуцсан захирагч дарга нарын ажилтай холбоотой" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.