Дорнод аймгийн Матад суманд хоёр иргэнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Тухайлбал, Матад сумын “Гурван дэрс” гэх газраас “Содмонгол” компанийн нэр дээр бүртгэлтэй автомашины жолооч 47 настай Э нь гаднын нөлөөтэй нас барсан аж. Жолоочтой хамт явсан 46 настай Э-ийн хоолойг хэрчиж, хөнөөсөн байна. Хохирогч Хэрлэн сумын иргэд бөгөөд 47 настай Э нь “Содмонгол” компанийн ажилтан байсан гэнэ.