Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Амарбаясгалан НҮБ-ын Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын үндэсний зохицуулагч А.Лхагвадэмбэрэлийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тус Ажлын албанаас Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай 2023 оны 07 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй “БРИЖ-2” төслийн хүрээнд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын албан хаагч, мэргэжилтнүүдэд албадан хөдөлмөрийг таних, илрүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг шалгах, шийдвэрлэх чиглэлээр мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.