ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Сайншанд салхин парк” нээлтээ хийлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-18

Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжиж буй 55 мв-ын хүчин чадалтай “Сайншанд салхин парк”-ын нээлт өчигдөр болжээ.

Салхин паркийн барилга угсралтын ажил дууссанаар цахилгааны холболтыг манай улсын нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбож, эрчим хүч нийлүүлэх ажил  эхэлжээ. Сайншандын салхин парк ашиглалтад орсноор орон нутагт 30-40 байнгын  шинэ ажлын байр гарах бөгөөд үүнд орон нутгийн иргэдийг ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн бүтээн байгуулалтад орон нутгийн компаниуд, иргэд оролцож байгаа аж.

Төслийг Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Данийн экспортын хөгжлийн агентлагийн нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьсан байна. 55 мв-ын хүчин чадалтай салхин станц нь 50 гаруй мянган өрхтэй хоёр ч аймгийг жилдээ цахилгаанаар хангах боломжтой ажээ.