Монгол Улсад “ХУРАНДАА” цол олгож эхэлсний 88 жилийн ойн өдөр бямба гарагт тохиосон.
Энэхүү түүхэн өдөр Батлан Хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Орхон аймагт ажиллаж, БНМАУ-ын маршал Г.Дэмидийн хөшөөнд цэцэг өргөсний зэрэгцээ тус аймгаас төрөн гарсан бэлтгэл, чөлөөнд байгаа, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллаж буй хурандаа нартаа хүндэтгэл үзүүллээ.
Ташрамд дурдахад хурандаа цолыг Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны гуравдугаар сарын 2-ны өдөр олгож эхэлсэн түүхтэй билээ.