ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянхонгорын залуу хосууд гурван ихэр хүүтэй болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-19

Уншигч тантай нэгэн сайхан мэдээг хуваалцая. Энэ сарын 10-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Баянхонгор аймгийн харьяат залуу хосууд гурван ихэр хүүтэй болжээ.

Залуу ээж Б.Наранцэцэг, түүний нөхөр С.Ширнэн нар нь аймгийн төвд амьдардаг бөгөөд их хөвгүүд 1600 гр, 1900 гр, 2000 гр жинтэй төрсөн аж. Хөвгүүдийн биеийн байдал сайн байгаа ч зайлшгүй шаардлагатай эмчилгээг авах ёстой гэж үзсэн учраас долоо хоногийн хугацаанд эмнэлэгт байлгаж, ээж хөвгүүдэд эмчилгээ хийсэн бөгөөд өчигдөр тэд эмнэлгээс гарчээ.

Монгол Улсдаа өрх нэмж, гурван ихэр хүүгээр бүл нэмсэн залуу хосуудад нутгийн гишүүд нь тусалж дэмжих ёстой гэх уриалга ч баянхонгорчуудын группт өрнөж эхэлсэн байна.