ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Олон улсын биологийн олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль хүртлээ

O.Admin
2024-07-15

Олон улсын биологийн 35-р олимпиад 2024 оны энэ сарын 7-14-ны хооронд Казакстан улсын Астана хотод зохион байгуулагдаж, Шинэ-Үе сургуулийн 12-р ангийн сурагч Г. Мишээл, Байгаль-Эх сургуулийн 12-р ангийн сурагч Г. Ирээдүй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 12-р ангийн сурагч Б. Дагвадорж, Хобби сургуулийн 11-р ангийн сурагч Э. Марал нар амжилттай оролцож, Г.Мишээл, Г.Ирээдүй нар хос хүрэл медаль хүртлээ.

Энэ жилийн биологийн олимпиад нь биохими, молекул биологи, биоинформатик болон амьтны анатоми, физиологийн гэсэн дөрвөн чиглэлээр ирж, сурагчид шинжлэх ухааны салбарт өөрсдийгөө сорьж, мэдлэг болон ур чадвараа дайчлан өрсөлдөж, дөрвөн дадлага ажлыг 12 цагийн турш, онолын шалгалтаа үдээс өмнө, үдээс хойш зургаан цагийн турш хийж гүйцэтгэв.

Сурагчдыг амжилттай бэлдсэн бүх багш нар болон гэр бүл, ивээн тэтгэгч нартаа Улсын биологийн олимпиадын дэд хорооны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эх сурвалж: Улсын биологийн олимпиадын дэд хороо