ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Санхүүгийн салбарын бэлгэдэл бухын хүрэл хөшөөг босгожээ

O.Admin
2024-07-16

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулан санхүүгийн салбарын бэлгэдэл болсон "бухын хөшөө"-г Улаанбаатар хотын худалдааны гудамж болон Бага тойруугийн уулзварт хийжээ.

Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн том бүсүүдэд хүч чадал, эрх мэдэл, ололт амжилтын бэлгэдэл болгон бухын дүрслэлийг хэрэглэдэг нь нэгэн соёл болсон байдаг. Энэ жишгээр Монголын санхүүгийн зах зээлийн бэлгэдэл болох бухын дүрслэлийг өөрийн орны ёс бэлгэдлийг шингээн урласан билээ. Зохиомжийн хувьд бодит дүрслэлээс эрс ялгагдах, эрчилсэн хүчтэй хөдөлгөөнийг хагас дугуй хэлбэрт зохиомжилсон байна. Энэ нь санхүүгийн зүй тогтлыг гүн шингээжээ. 

Энэхүү бухын хөшөөний урт нь 5.5 метр, өндөр нь 2.5 метр, суурьтайгаа 3 метр өндөр бөгөөд хүрлээр цутгаж хийжээ.