ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 27 га талбайд нөхөн сэргээлээ

O.Admin
2024-07-24

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайг 2020 оноос хэсэгчлэн хааж, одоогоор 27 га талбайг нөхөн сэргээгээд байна.

2009 онд байгуулсан тус хогийн цэгт нийслэлд үүсэж буй хог хаягдлын 60 орчим хувийг төвлөрүүлж, ландфил технологиор дарж, булдаг. Энэ талаар УБЗАА-ны Хог хаягдлын ангилан ялгалт, дахин боловсруулалт хариуцсан мэргэжилтэн Г.Индарьяа, “Нөхөн сэргээх талбайд метан хийг саармагжуулж байгаа. Цаашид хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, эх үүсвэр дээр нь ангилсан хог хаягдлыг боловсруулна. Ингэснээр дарж боловсруулах хог хаягдлын хэмжээ буурна” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих ажлыг төлөвлөөд, хэрэгжүүлж байна. Мөн Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн чуулга уулзалтын үеэр хогийн менежментийн асуудлаар гадаадын хоёр байгууллага хотын хогийн менежмент дээр төр хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хамтарч ажиллах санамж бичиж байгуулсан. Ажлын баг байгуулаад байгаа. Энэ чиглэлийн эрх зүйн орчин бүрдсэн учир ТЭЗҮ-ээ боловсруулаад, хэрэгжүүлэх боломжтой” хэмээв.