ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нүүрс тээврийн жолооч машинтайгаа шатжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-15

Гашуунсухайт-Ганцмодны боомтод нүүрс тээврийн жолооч машинтайгаа шатаж, нас барсан хэрэг гарчээ.

Энэ талаар талийгаачийн ойр хавьд байсан жолооч нар цахим сүлжээнд мэдээлж, шатаж буй зургийг нь постолсон байв.

Эх сурвалжийн мэдээлснээр, талийгаач 24-27АЧ улсын дугаартай чиргүүлтэй машины жолооч бөгөөд төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсийг борлуулдаг “Inner mongolia Zi Tuo International trade” гэгч компанид ажилладаг байжээ. Одоогоор гал гарсан шалтгаан тодорхойгүй байна.