Энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймийн Есөнзүйл сумын дөрөвдүгээр баг, Цагаан чулуутын гүүр гэх газарт тоёота приүс-11 маркийн автомашины жолооч Б нь зам тээврийн ноцтой осол гаргажээ. Ослын улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн бэртэл авсан байна.
Приүс маркийн машины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 буюу “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал,тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт болон
2.3.Б-д "Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гүүрний дугуй цохигч мөргөн онхолдож 100 метрийн цаана зам дээр зогсож байсан "Тоёота Ланд крузер-200" маркийн автомашиныг мөргөж алтан амиараа хохирсон аж. Хамт явсан гурван зорчигчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн тухай тус аймгийн Замын цагдаагийн газраас мэдээлжээ.