ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1156 гадаадын иргэн, харьяалалгүй хүн ЭМД-д хамрагджээ

O.Admin
2024-09-25

ЭМД-ын орлого, хамрагдалтын статистик мэдээллийг танилцуулж байна. 2024 оны эхний найман сарын байдлаар 1156 гадаадын иргэн, харьяалалгүй хүн ЭМД-д хамрагджээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл ЭМД-д хамрагдах боломжтой гэж заасан байдаг.

Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар тооцож ЭМД төлөх бөгөөд тусламж, үйлчилгээний нийт зардлын 20 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлүүлж, 80 хувийг өөрөө хариуцан төлнө.