Есдүгээр сарын 28-ны байдлаар Хөвсгөл аймгийн тариаланчид 7350 га-аас 12275 тонн ургац хураан авсан нь аймгийн хэмжээний тариа хураалтын 47 хувьтай тэнцэж байгаа юм байна.
“Энэ жилийн хувьд тарианы болц сайн байгаа. Нэг га-аас 16.8 центнр ургац хураан авч байгаа нь орон нутгийн гурилын хэрэглээг бүрэн хангах боломжтой” гэж Хөвсгөл аймгийн ХХААГ-ын газар тариалан хариуцсан мэргэжилтэн М.Батбаяр ярьжээ.
Аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 24 мянга орчим үр тариа хураан авах төлөв гарсан бөгөөд цаг агаар тогтуун дулаан байвал 10 дугаар сарын нэгэн гэхэд үр тариа хураах ажлыг дуусгахыг зорьж байгаа ажээ.