БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 125 дугаар тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах төрөлжсөн мэргэжлийн гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийг байгуулсан билээ.
Тус төв байгуулагдсаны таван жилийн ойн арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минь Жуан, НҮБ-ын төлөөлөгч болон холбогдох албаныхан оролцлоо.
Өнгөрсөн хугацаанд 42000 хүүхдэд / давхардсан тоогоор /эрүүл мэнд, боловсрол нийгмийн сэргээн засал үйлчилгээг хүргэн ажилласан байна.