Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Дэлгэрсайхан нь өнгөрөгч амралтын өдөр албан өрөөндөө нэр бүхий ИТХ-ын төлөөлөгч болон ажилтан алба хаагч нартайгаа архидан согтуурч, улмаар нэгнийг нь ухаан алдтал нь зодож гэмтээсэн гэх мэдээлэл цацагдсан билээ.
Тэгвэл энэхүү мэдээллийг Цагдаагийн байгууллагаас албан ёсоор баталгаажуулав. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад "Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо УБЕГ-ын орчимд зодуулсан байдалтай хүн ГССҮТ-д 2024 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 23:45 цагт дуудлага мэдээлэл өгсөн" гэх мэдээлэл ирсэн аж.
Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-ийн нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан хэмээн албан мэдээлэл гаргалаа.