ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чадавхжуулах сургалтыг зохион байгуулжээ

O.Admin
2024-12-05

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах 21 аймаг, 9 дүүргийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар,хэлтсүүдийн нийгмийн халамжийн дарга нарын оролцоотой чадавхжуулах сургалтыг арванхоёрдугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар НҮБ-ын хүний эрхийн хорооноос ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн зөвлөмж , Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үйл ажиллагааны чиг үүрэг, нийгмийн халамжийн шинэчлэл, зэрэг үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, сэдвүүдээр илтгэл тавьж, санал бодлоо солилцон, цаашид салбар дундын уялдаа холбоог сайжруулахад холбогдох хууль, журмын шинэчлэл шаардлагатай байгааг онцолсон юм .

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ Эрхийг хамгаалж , Хүртээмжтэй, эрх Тэгш нийгмийг бүтээхэд салбар дундын зохицуулалтыг ханган ажиллах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, чиг үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийг аймаг,орон нутгийн Засаг дарга даргалан ажиллаж байна.