ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбурхан өвчний сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлажээ

O.Admin
2 өдрийн өмнө

Улаанбурханы өвчлөл бүртгэгдэж буй улс орнуудаар аяласан өгүүлэмжтэй уг халдварын сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлан, оношлогоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байна.

Дэлхий дахинд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3,106 тохиолдол бүртгэгдэж, монголчуудын их зорчдог Тайланд улсад 103 тохиолдол бүртгэгдэн дэгдэлт болж байгаа тул та бүхнийг гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.

Үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төв, сумийн эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдаарай.