"Хайлаас модны доор чамайг хүлээнэ" уянгын драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдана

O.Admin
2 өдрийн өмнө

Америкийн зохиолч, реалист жүжгийн зохиолын онцгой үзэгдэл хэмээн алдаршсан Южин О’Нийлийн зохиол “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдах гэж байна. Эртний Грекийн драмын сэтгэлгээг Америкийн нийгмийн хөрсөн дээр амжилттай буулгаж, сэтгэлзүйн сонирхолтой драм өрнүүлж чадсан хэмээн үнэлэгддэг энэхүү жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй юм.

1924 оноос хойш дэлхийн олон орны театрын тайзыг байлдан дагуулсан энэхүү алдарт жүжиг 1996 онд анх “Тамын дурлал” нэрээр УДЭТ-ын тайзнаа тавигдаж байсан билээ. 2025 оны гуравдугаар сарын 05-аас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Дүрүүдэд:

• Эфрайм Кэбот – М.Түвшинхүү /СТА/, Б.Баттөмөр /СТА/

• Абби Патнам – О.Долгор /СТА/, Д.Асардарь/СТА/

• Эбин Кэбот – Т.Сэргэлэн /СТА/, Т.Намсрай

• Симеон Кэбот – Б.Баттогтох /СТА/

• Питер Кэбот – Н.Мөнх-Эрдэнэ тус  тус тоглоно.

• Зохиолч: Южин ОНил /Нобелийн шагналт/

• Ерөнхий найруулагч: Н.Наранбаатар /ТС, УГЗ/

Уран сайхны удирдагч: Б.Хишигзаяа /СТА/

Ерөнхий зураач: Т.Ганхуяг /УГЗ/

Хөгжмийн зохиолч: Ц.Байдраг /СТА/

Бүжиг, хөдөлгөөний найруулагч: Г.Ган-Очир /СТА/

Туслах найруулагч: Б.Сандуйжав /СТА/

Гэрлийн найруулагч: Я.Батсайхан /СТА/

Дууны найруулагч: Т.Майдаржав /СТА/

Гүйцэтгэх зураач: Л.Сүхбаатар /СТА/

Редактор: Я.Баяраа /СТА/