Хангайн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц шийдлийн талаар Соёл, спорт, залуучуудын хөгжлийн яамны сайд Ч.Номин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд дэд бүтцийг бий болгох нь чухал байгаа. Төв замыг дагасан жуулчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Боловсон нойлтой, амарч тухлаад гарах үйлчилгээний газартай болгох явдал. Хэдийгээр боловсон нойлтой болгосон ч тухайн сумын ариуц цэврийн байгууламжийн даац маш чухал болж эхэлдэг.
Боловсон нойлтой сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд олноор бий болгохын тулд дэд бүтцээ нэн тэргүүнд шийдэх шаардлага үүсээд байгаа юм. Хангайн бүсэд шашин суурьтай аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байна. Луут хот, Хархорин хотын туурь зэрэг архилеогийн олдворууд дээр суурилсан аялал жуулчлал хангайн бүсэд хөгжих боломж бий.
Мөн байгалийн аялал жуулчлал гэх гурван том нөөц дээрээ суурилаад хөтөлбөрүүд боловсруулаад, бүтцийг хийгээд явж байна. Аялал жуулчлалыг нэмэгдүүлснээр хоёр дахин их жуулчин хүлээн авах боломж бий болох юм. Жуулчид нэмэгдэх тусмаа эдийн засгийн эргэлт нэмэгдэж, хөрөнгө оруулалт орж ирнэ. Өндөг, тахианы үлгэр биш жуулчдын тоогоо нэмж байж л бүтээн байгуулалтууд хувийн хэвшилд суурилан илүү ихээр хөгжих юм.
2025 онд 200 тэрбум хүртэлх зээлийг аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд гаргана. Энэ зээл боловсон нойлтой, стандартад нийцсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд зарцуулагдах юм. Нислэгийн тоо нэмэгдүүлэх, дотоодын нислэгийг тогтворжуулах чиглэлд зарцуулна. Энэ хэрвээ амжилттай болчихвол цааш, цаашдаа тогтвортой явуулна" гэлээ.