ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Даваахүү: Миний үйлчлүүлэгч Ч.Ренчиндорж замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй

O.Admin
2 өдрийн өмнө

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас долоон хүн амь насаа алдаж, 18 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Түүнчлэн зургаан хүний биед хүнд, хүндэвтэр гэмтэл, 38 хүний биед хөнгөн гэмтэл учирч, 38 автомашин болон 207, 830-р байр сүйдсэн гээд нийт 300 орчим хүн эд хөрөнгийн хохирол хүлээсэн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Шүүх хуралд "Дашваанжил" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баатаржав болон том оврын автомашины жолооч Ч.Ренчиндорж нар оролцож байна. 

Тэгвэл Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч Х.Даваахүү "Миний үйлчлүүлэгч замын хөдөлгөөний ямар нэгэн дүрэм зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Том оврын машин давуу эрхтэй. Ниссан Патрол машин зам тавьж өгөх ёстой. Гэтэл тэр машины жолооч зам тавьж өгөөгүй, зогсох үйлдэл хийгээгүйгээс энэ осол гарсан. Ногоон гэрлээр, дохиогоо өгөөд орсон. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй. Гэтэл Патрол машины жолоочийг яллагдагчаар татсангүй. Хөдөлгөөний хурднаас хамаарч замын хөдөлгөөний дүрмээ мөрдөөгүй Э.Мөнхнаран гэгч хаачив. Батлан хамгаалах яам энэ машиныг эзэмшдэг. Иргэний хариуцагчаар яагаад орж ирсэнгүй вэ. Тухайн уулзвар замын хөдөлгөөний стандарт хангаагүй уулзвар байсан" гэлээ. 

Мөн өөр нэг өмгөөлөгч нь "Ниссан Патрол машины жолооч Э.Мөнхнаран байгууллагын авто машин ашиглах эрхгүй байсан. Энэ хүн одоо хаана байгааг тогтоох хэрэгтэй. Э.Мөнхнаранг шалгах хэрэгтэй байна. Энэ хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол ядаж Зөрчлийн хуулиараа шийтгүүлэх ёстой биз дээ. Өнөөдөр энэ хүнд Зөрчлийн тухай хуулиар ч арга хэмжээ авсангүй. Төрийн хэмнэлтийн хуулиар ч хариуцлага хүлээлгэсэн нэг ч зүйл байхгүй байгаа учраас энэ хүнд зайлшгүй хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтаар шалгаж үйлдсэн гэмт хэрэг байгаа бол түүнийг нь тогтоо. Байхгүй бол цагаатгадаг биз дээ. Хоёр жолоочийг хоёуланг нь шалгаж байснаа яагаад нэгийг нь хэргээс гаргачихаж байгаа юм. Хоёулаа 27.10-аараа шалгагдаж байх ёстой биз дээ" хэмээв.