БНХАУ-ын Эрээн хотод зочид буудалд 14 настай охиноо ээж нь мөнгөний барьцаанд үлдээсэн хэрэг өнгөрөгч зургадугаар сард гарчээ. ГБХЗХГ-аас таван сая төгрөг зарцуулж охиныг эх оронд нь авчирчээ. Охины эцэг, эх нь салсан аж. Энэ талаар ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх "Ээж нь хилээр охиноо авч гараад бизнес хийн алдагдалд оронгуутаа "Манай хүүхэдтэй хамт байж бай" гэж хүүхдээ барьцаалж орхисон. Охины ээжийг хайсаар саяхан илрүүлж тогтоосон байна.