Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги шинэ байрны нээлтээ өчигдөр хийсэн талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.
Тус анги нь Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолоор байгуулагдснаас хойш Хатгал тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалсаар иржээ.
Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги нь 30 гаруй алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 90 хүртэлх хувь нь Хатгал сумын иргэд ажиллаж байна.