ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Урвагч”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-11

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Монгол Улсад, Монголбанкиндаа, төрдөө итгэдэггүй юм байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Тэрбээр “Томоохон хөрөнгө оруулагчдын санхүүгийн гүйлгээг Монголбанкаар дамжуулах  нь зохисгүй. Үүний оронд арилжааны банкуудаа чадавхжуулан, томоохон хөрөнгө оруулагчдын санхүүгийн гүйлгээг найдвартай гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй” гэж  хэлсэн үг үнэндээ гол “гогдов”.

Түүнд Монгол Улсын эрх ашиг түй ч хамаагүй бололтой юм. Өнгөрөгч хавраас эхлэн “Оюутолгой” ХХК-ийн гэрээний хэрэгжилт болон дүгнэлт гаргахаар Ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байгаа тэрбээр Монголын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болон байр суурийг илэрхийлж, гадны томоохон компаниудын санхүүгийн гүйлгээг Төв банкаар хийе гэж хэлэхийн оронд арганд ордоггүй хэдэн арилжааны банкууддаа даалгачихаад, дараа нь санхүүгийнх нь гүйлгээг хийнэ гэж ярьж суух юм.  Гадны томоохон хөрөнгө оруулагч нар Монголбанкаар санхүүгийн гүйлгээг хийвэл наад зах нь эдийн засагт ханшийн савалгаа үүсэхгүй байх боломжтой.

Гэтэл хэдэн арилжааны банкны арга мэхэнд орчихоод, гадны томоохон хөрөнгө оруулагчийн ажлын хэсгийг ахалж байгаа атлаа, амандаа орсон үг өгүүлбэрийг өөд, уруугүй унагах нь үнэхээр зохисгүй “урвагч” шиг санагдав. Арилжааны банкууд чадавхжиж, санхүүгийн гүйлгээ хийх хүртэл хамгийн багадаа 10 жил зарцуулна. Тэд төрийн хайр, халамжаас хэзээ ч гараагүй. Өөрөөр хэлбэл, арилжааны таван банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх  мөнгийг хүртэл төрөөс гаргуулж, дампуурлахаас сэргийлсэн. Ийм байхад гадны хөрөнгө оруулагч нар мөнгөө итгэж даатгах уу. Энэ бол хэдэн хүний тулга тойрсон бизнес. Түүнээс Монгол Улсыг гадаад төлөөлөх хэмжээнд хүрээгүй гэдгийг дахин, дахин хэлмээр байна.