ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Малчид 941 мянган тонн өвс, 39 мянган тонн ногоон тэжээл бэлтгээд байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-12

2018 оны есдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 хувьд бэлчээрийн гарц сайн байгаа бөгөөд нэг га-гаас 16 центр хүртэл өвс бэлтгэх боломжтой байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тиймээс ч энэ жил 1,2 сая тонн хадлан бэлтгэх зорилт дэвшүүлсэн.  

Тэгвэл өчигдрийн орон нутгаас ирүүлсэн мэдээгээр малчид 941 мянган тонн өвс, 38.9 мянган тонн ногоон, 7.2 мянган тонн үйлдвэрийн, 31.4 мянган тонн гар тэжээл, 2.4 мянган тонн дарш, 40 мянган тонн давс, хужир, шүү бэлтгээд байна. Ингэснээр улсын хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэлийн ажил 73,5 хувьтай байна.

Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг хадлан, тэжээл бэлтгэсэн хэмжээгээрээ улсдаа тэргүүлж яваа. Одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөнд 9.2 мянган тонн өвс, 2.3 мянган тонн тэжээл бэлтгээд байгаа юм.