ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баян-Өлгий аймагт ажилгүйдэл 33 хувиар өсчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-15

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль Баян-Өлгий аймагт энэ сарын 12-нд явагдлаа. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн 11 сум, тосгоны төлөөлөл бүхий 140 гаруй эмэгтэй дуу хоолойгоо нэгтгэн нэр дэвшигчидтэй уулзаж, санал бодлоо солилцсон байна. Тус аймгийн эмэгтэйчүүдэд ажилгүйдэл, ядуурал тулгамдаад буйг уулзалтын үеэр онцолжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймагт ажилгүйдэл сүүлийн хоёр жилийн дотор 33 хувиар нэмэгдсэн байна.

Мөн аймгийн хэмжээнд нийт 23626 өрх байгаагаас8400 нь буюу 36 хувь нь ядуу, 4400 буюу 18,4 хувь нь нэн ядуу ангилалд хамаардаг гэв. Баян-Өлгий аймгийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаад буй ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулах чиглэлээр дорвитой алхам хийж, эмэгтэйчүүдийг ажилтай, орлоготой байлгахын төлөө ажиллахыг нэр дэвшигчдээс хүсчээ. Түүнчлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мод тарих” өдөр Баян-Өлгий аймагт тохиож, “Сэтгэлийн хүч” аянд нэгдсэн эмэгтэйчүүд, нэр дэвшигчид хамтдаа мод тарьсан байна.